Эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-24 11:25:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан 2019 оны ажлаараа салбарын хэмжээнд шалгарсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдаа алдаршууллаа.

Тодруулбал 2019 оны шилдэг менежерээр Сант сумын ЭМТ-ийн дарга А.Ганзориг, шилдэг эмчээр Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Х.Туяацэцэг, шилдэг сувилагчаар Хөтөл сум дундын эмнэлгийн ахлах сувилагч Р.Мядагмаа, шилдэг тусгай мэргэжилтнээр Орхон сумын ЭМТ-ийн эх баригч, бага эмч Ж.Мөнхзул, үйлчилгээний шилдэг ажилтнаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн үйлчлэгч Г.Оюунгэрэл, инженер техникийн шилдэг ажилтнаар Жавхлант сумын ЭМТ-ийн жолооч Д.Мягмардорж, хувийн хэвшлийн шилдэг ажилтнаар Монгол эм импекс концерны эм зүйч Л.Мягмаржав нар тодорсон байна.

Мөн шилдэг хамт олноор Н.Эрдэнэцэцэг даргатай Хэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн хамт олон, тэргүүний ажилтнаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Н.Мягмарсүрэн нар шалгарч аймгийн ЭМС-ын 1300 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдээ хошуучлан ажил үйлсээрээ тэргүүлж, шилдгүүд болжээ.

Холбоотой мэдээ