Сирийн арми стратегийн чухал ач холбогдолтой хот руу оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЖАРДЖАНАЗ /Сирия/. /RIA Novosti/. Сирийн арми Хамма хотоос Алеппо хот хүрдэг гол замын ойролцоо оршдог Жаржаназ хот руу орлоо гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлжээ. Тус хот босогчдын хяналтад байгаа юм.
Засгийн газрын талын баримтлагч “al-Watan” сонинд өмнө нь мэдээлснээр, Сирийн арми стратегийн хувьд чухал ач холбогдолтой Идлиб мужийн Жаржаназ хотыг даваа гарагт босогчдоос чөлөөлжээ.
Байршлынхаа хувьд уг хотыг чөлөөлснөөр Хамма-Алеппо чиглэлийн чухал замд хяналтаа тогтоох боломжтой болох юм.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
11 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
15 цаг