ЭМД-ын асуудлаар лавлах утас ажиллуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-12-26 10:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хэрэглэгчтэй харилцах төвтэй болж, 1800-1363 дугаарт мэдээлэл хүлээн авч эхэлжээ.


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэд даатгуулагчиддаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс ийнхүү Хэрэглэгчтэй харилцах төвтэй болсон байна. Ингэснээр даатгуулагч иргэд ЭМД-ын шинээр хэрэгжиж байгаа дүрэм, журам, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээ, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын хаяг байршлыг чирэгдэлгүй түргэн шуурхай авах боломжтой болж байна.


Мөн иргэдийн санал гомдлыг ч тус дугаараар авах юм байна. 1800-1363 дугаараас мэдээлэл авахад энгийн утасны тарифаар төлбөр тооцогдоно.

Холбоотой мэдээ