Хятадын Жянсу мужид 6 айл л ядуу байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-09 22:06:40

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Жянсу муж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2.5 сая гаруй хүнийг ядуурлаас гаргасан буюу ядуурлыг 99.99 хувь бууруулжээ. Ингэснээр тус мужид одоо зургаан айлын 17 хүн л ядуу хэвээр үлдээд байгаа аж.  

Жянсу мужийн Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны хурал өчигдөр Нанжин хотод эхэлжээ. Хурлын үеэр тус мужийн Ардын Засгийн газраас өнгөрсөн 4-н жилийн хугацаанд ядуурлыг бууруулах чиглэлээр амжилттай ажилласан талаарх тайлангаа танилцуулжээ.

Тус муж өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ 2.5 сая гаруй хүнийг ядуурлаас гаргаж, 99.99 хувиар ядуурлыг бууруулсан байна. Улмаар одоо зургаан айлын 17 хүн л ядуучуудын эгнээнд үлдсэн байна.

Мужийн Ардын Засгийн газрын Ядууралтай тэмцэх ажлын албаны дарга Жү Гуобин хэлэхдээ “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 6 мянган юаниас бага орлоготой 2 сая 542 мянган иргэнийг бага орлоготой иргэний бүртгэлд оруулсан. Бид ядуурлыг 99.99 хувиас дээш бууруулж чадлаа” гэв.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар мужийн хэмжээнд сургууль завсардсан 3188 тохиолдол 5 болон цөөрч, үндсэндээ ядуурлын улмаас сургууль завсардах байдлыг бүрэн шийдвэрлэжээ. Мөн байшинг нь сэргээн засварлах шаардлагатай 10 мянга гаруй айл өрхийн байшинд бүгдэд нь засвар хийж, хөдөө орон нутгийн орлого багатай иргэдийн ундны усны асуудлыг стандартын түвшинд хүргэсэн байна.  

 

Холбоотой мэдээ