Хятадад гахайн махны нийлүүлэлт өсжээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яамнаас өнгөрсөн оны 12-р сарын гахайн тоо толгойн өсөлт, гахайн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар мэдээлэв.
Тус яамны дэд сайд Юй Канжэн хэлэхдээ “Өнгөрсөн оны 8-11-р сард Хятадад амьд гахайн нийлүүлэлт буурсан боловч өнгөрсөн 12-р сард эргэн сэргэж, 14.1 хувиар өссөн нь гахайн махны нийлүүлэлтийн хомсдолыг бууруулахад ач холбогдолтой байлаа” хэмээв.
Түүний тайлбарлаж буйгаар төрөл бүрийн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлсний үндсэн дээр гахайн тоо толгойн хорогдлыг арилгах фермерүүдийн итгэл нэмэгдэж, Хятад улсын гахайн махны үйлдвэрлэлийн хүчин чадал эргэн сэргэж байна.
Өнгөрсөн оны 12-р сарын байдлаар, Хятад улсын хэмжээнд үржилд орох боломжтой эм гахайн тоо толгой өмнөх сарынхаасаа 2.2 хувиар өссөн байна. Ийнхүү сүүлийн гурван сарын турш өсөж байгаа нь энэ аж.