НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-01-18 11:13:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу энэ сарын 19-ны ням гаригт болно.


Уг сугалаанд 2019 оны 12 дугаар сарын өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтууд хамрах юм. Өнгөрсөн сарын баримтуудыг энэ сарын 8-наас өмнө Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлсэн юм. Энэ удаагийн тохирлын Супер шагнал 60 сая төгрөг байна.


Ташрамд дурдахад, иргэдийн 2019 оны худалдан авалтын НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгохоор ажиллаж байгааг татварын байгууллага мэдээлсэн юм. Урьдчилсан тооцооллоор 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байна.

Холбоотой мэдээ