НӨАТ-ын сугалааны ес дэх тохирол ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-21 16:37:16

НӨАТ-ын сугалааны ээлжит ес дэх тохирлыг энэ сарын 24 буюу ирэх ням гарагийн 19.30 цагаас МҮОНТ-ээр дамжуулна.

Энэ удаагийн тохиролд 3 дугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд олгосон төлбөрийн баримтуудыг хамруулах аж. Энэ сарын 10-нд явуулсан найм дахь удаагийн тохирлоос нийт  15 мянга 688 азтан тодорсноос нэг иргэн 20 сая төгрөг, 18 азтан тус бүр дөрвөн сая төгрөг сугалсан. Мөн 500 мянган төгрөгийг 152, 100 мянган төгрөгийг 1386 азтан хожсон бол 14 мянга 11 иргэн тус бүр 20 мянган төгрөгийн эзэн болсон юм.

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт 36 мянга 399 цэгээр дамжуулан НӨАТ-ын урамшуулал, сугалааны нийт 16 сая 22 мянга 777 баримт хэвлэсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ