"Эрдэнэт Залгамж" баг шилдэг дөрөвт үлдлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-21 14:00:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн үндэсний лигийн плей-оффын эхний шатны сүүлийн тоглолт болох “Эрдэнэт Залгамж” болон “Дорнод Маршал” багийн тоглолт даваа гарагийн орой МҮЭСТО-д боллоо.


Үндэсний лигийн Дэд хэсгийн плей-оффын эхний шат ийнхүү өндөрлөв. Хоёр багийн цуврал 1:1 болж тэнцээд байсан бөгөөд хожсон баг нь дараагийн шатанд шалгарах чухал тоглолтод “Эрдэнэт Залгамж” баг 85:78-аар хожлоо. Ялагч баг Баянгол дүүргийн багтай тоглох бол шилдэг дөрвийн өөр нэг тоглолт “Налайх Бизон” болон “Хэнтий ЭБЭГ” багийн хооронд өрнөх юм.


Үндэсний лигийн II шат буюу шилдэг дөрвөн багийн тоглолт маргааш /2020.01.22/ гарагт 18 цагаас МҮЭСТО-д болно.

Холбоотой мэдээ