“Шимэгч”-ийн хар цагаан хувилбарыг БНСУ-ын кинотеатруудаар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-22 15:13:00

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” уран сайхны киноны хар цагаан хувилбарыг ирэх сараас БНСУ-ын кинотеатруудын дэлгэцнээ гаргана гэж “CJ” энтертайнмент лхагва гарагт мэдээлжээ.


“Шимэгч” киног бүтээсэн CJ” энтертайнментийн мэдээлснээр, Бон Жун Хо болон кино урлагийн мэргэжилтэн Хон Кюн Пёо нар киноны зураг авалтуудын өнгөний хослол болон ялгарлыг илүү тод харуулахын тулд уг киноны зураглалыг өөрчилсөн байна.


“Шимэгч” киноны өөрчилсөн хувилбарыг лхагва гарагт эхлэх Роттердамын олон улсын кино наадмын үеэр үзүүлэх бөгөөд БНСУ-ын кино сонирхогчдод ирэх хоёрдугаар сарын сүүлээр толилуулах ажээ. Бон Жун Хо хар цагаан кино бүтээхийг хүсдэг бөгөөд тэрбээр 2009 онд үзэгчдийн хүртээл болгосон “Ээж” киногоо 2013 онд нэгэн кино наадмын үеэр өөрчилсөн хувилбараар үзүүлж байжээ.


Баян, ядуу гэр бүлүүдийн талаар өгүүлдэг эмгэнэлт инээдмийн “Шимэгч” уран сайхны кино ирэх хоёрдугаар сарын 9-нд болох “Oscars” наадмын 6 шагналд нэр дэвшсэн байна. 

Холбоотой мэдээ