Д.Сарангэрэл: Ирэх 7 хоног коронавирусний шинэ оношлууртай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-01-25 13:10:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдөр /2020.01.25/ ажиллахдаа шинэ коронавирусний асуудлаар мэдээлэл хийв.


Өнгөрсөн баасан гарагт /2020.01.24/ 24 настай орчуулагч эмэгтэйтэй хамт явсан хоёр хүний нэг нь сэжигтэй гарсан учраас санаачилгаараа шинжилгээ өгч, нэгдүгээр зэргийн хавьтал хэмээн тусгаарласан юм. Шинжилгээний хариу тухайн өдрийн 17 цагт гарч, шинэ короновирусний халдваргүй нь тогтоогджээ.


Сайд Д.Сарангэрэл: "Өнөөдрийн нөхцөл байдалд бид шинэ коронавирусний халдварыг оношлох боломжгүй. Коронавирус бол цоо шинэ вирус. Тийм учраас дэлхий бэлэн байгаагүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тэр  дундаа Япон, Америк, Герман улсууд хамтарч маш шуурхай оношлуур үйлдвэрлэж байна. Япон улс эхний оношлуурыг бүтээсэн. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай өчигдөр (2020.01.24) холбогдож, хамгийн түрүүнд Монгол Улсад оношлуурыг нийлүүлээч гэж хүссэн. Ирэх долоо хоногт оношлуураа хүлээж авна" гэв.

Холбоотой мэдээ