МЖБХ-ны дасгалжуулагчдын зөвлөл байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-28 13:42:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ний тэмцээний үеэр /2020.01.24-26/ МЖБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлийг байгуулав.


Энэхүү зөвлөлийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар ахлах юм. Дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүдээр ҮШБ-ийн дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Цэрэнханд, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Ч.Болдбаатар, Б.Батгэрэл болон Баруун бүсээс Ю.Баттогтох /Увс аймаг/, Төвийн бүсээс Д.Балжинням /Дархан-Уул/, Хангайн бүсээс Б.Очир /Өвөрхангай/, Зүүн бүсээс Б.Соёлчхүү /Дорнод/ сонгогджээ.


Харин Улаанбаатар хотын хувьд ХУД-ээс Цэвэлмаа, БГД, ЧД-ээс Х.Цагаанбаатар, СХД-ээс Б.Хаштогтох, СБД-ээс Г.Эрдэнэбат, БЗД-ээс Г.Энхбаяр нарыг сонгосон байна.

Холбоотой мэдээ