Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-21 10:15:30

ВАШИНГТОН. /TASS/. Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх хугацаанд АНУ-д 7 сая орчим ажлын байр шинээр бий болж, өрхийн амьдрал дээшилсэн хэмээн Цагаан ордын эдийн засгийн илтгэлд дурджээ.


"Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш улс оронд 7 сая орчим ажлын байр тэр дундаа боловсруулах үйлдвэрийн салбарт 500 мянга гаруй ажлын байр бий болсон. Өнгөрсөн онд ажилгүйдлийн түвшин сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хамгийн доод хэмжээнд хүрсэн. Үүнээс гадна 2.5 сая орчим иргэн ядуурлаас ангижирсан. 2017 оноос хойш айл өрхүүдийн бодит орлого 12 их наяд ам.доллароор нэмэгдсэн. Цаашид шинэчлэлүүд хийснээр айл өрхүүдийн орлогыг жилд 3.1 мянган ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэж Цагаан ордон таамаглаж байна” хэмээн баримт бичигт тэмдэглэсэн байна. 


Түүнчлэн сүүлийн 3 жилийн хугацаанд Дотоодын  нийт бүтээгдэхүүн хийгээд хөдөлмөрийн зах зээлийн өсөлтийн хурд нэмэгдсэнийг илтгэлд цохон дурджээ.

Холбоотой мэдээ