Төл бойжилт 95.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-16 19:16:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Орхон аймагт энэ жил 126.9 мянган толгой мал  хаваржиж байгаагаас 58097 мал төллөнө. Өнөөдрийн байдлаар  445 толгой мал төллөж , төл бойжилт 95.5 хувьтай байна.  Нийт  21 толгой мал хорогджээ. Цаашид нутгийн хэмжээгээр мал аж ахуйн хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг онцоллоо.

Түүнчлэн хүнсний бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт хэвийн байгаа бөгөөд нөөцийг нийт хүн амд харьцуулахад гурил 52, мах 46, будаа 8, ургамлын тос 15, давс 12, элсэн чихэр 9, төмс 99, хүнсний ногооны 53 хоногийн нөөцтэй байна. Татан авалт хэвийн үргэлжилж байгаа аж. 

           

 

Холбоотой мэдээ