Шашны чиглэлийн зургаан байгууллагын зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-25 10:25:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар хурлаас Нийгмийн бодлогын хэлтэс, ГХУСАЗЗ-өөс хамтарсан ажлын хэсэгт сүм, хийд, шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон бүртгэлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийх үүргийг өгсөн байна.

Тус үүргийн дагуу дээрх байгууллагууд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг 33 сүм, хийд, шашны байгууллагад үзлэг шалгалт хийж зургаан байгууллагын зөвшөөрлийг цуцлах саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлэхээр болжээ. Ямар шалтгаанаар зөвшөөрлийг нь цуцлах санал хүргүүлж байгааг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын дараа дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Ташрамд, Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр хурлаар аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын судалгаа хийх зөвшөөрөлтэй байгууллагуудыг хяналтад авч, үйл ажиллагааг нь хязгаарлах, зөвшөөрөлгүй буюу хууль бус үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад арга хэмжээ авах, хаах шийдвэр гаргахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.

 

Холбоотой мэдээ