“British Airways” ажилтнуудаа түр цомхтгож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-02 10:53:46

МОСКВА /TASS/. Их Британийн агаарын тээврийн “British Airways” компани 36 мянган ажилтнаа түр цомхтгож магадгүй тухай Би-Би-Си агентлаг мэдээллээ.


Тус агентлагийн мэдээлснээр, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх зарчмын зөвшөөрлийг “Unite” үйлдвэрчний эвлэлээс авсан бөгөөд талууд гэрээний заалтуудыг боловсруулж байгаа аж. Компанийн ажилтнуудыг халахгүй харин ажлаа түр завсарлахыг үүрэг болгож байгааг энд тэмдэглэжээ. 


Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор “British Airways” Лондоны Гатвик нисэх онгоцны буудлаас үйлддэг нислэгээ гуравдугаар сарын 31-нээс эхлэн түр хугацаагаар зогсоосноо мэдэгдсэн юм.


Их Британид коронавирусний халдвар авсан хүний тоо 29474 болж, 2352 хүн нас барсан байна. Тус улсад гуравдугаар сарын 23-наас эхлэн хорио цээрийн дэглэм нэвтрүүлсэн билээ.


Холбоотой мэдээ