Агентлагийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж баталгаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-04-02 16:49:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга 22 хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарынхаа гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж баталгаажууллаа.

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү гүйцэтгэлийг гаргадаг байна. 

     Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах заалтуудыг тусгажээ. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан байна.

Холбоотой мэдээ