“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хоёр уурхайчинг амины сууцаар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-20 16:35:46
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажилласан Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн, Дулааны цахилгаан станцын түлш дамжуулах хэсгийн конвейрийн машинист Г.Мөнхнаст нарыг амины сууцаар /таун хаус/ шагналаа.

М.Дамдинсүрэн нь геологи, хайгуулын ажлын үр дүнд үйлдвэрийн насжилтыг уртасгахад үнэтэй хувь нэмрээ оруулсан тул 116 м2 талбай, Г.Мөнхнасан  ажлын байрандаа шинэ санаачилга нэвтрүүлэн үр бүтээлтэй ажилласан тул  “Эко хороолол”-д 64 м2 талбайтай амины сууцаар шагнасан юм.

Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн нь геологийн салбарт 25 жил ажиллахдаа Таван толгойн нөөц тогтоох төслийн багт ажиллаж,  Монголросцветмет нэгдлийн харьяа Заамар дахь шижир алтны уурхайн суурийг тавилцаж, анхны алт олборлолтын төслийн ажлыг  удирдаж байсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 18 ажил ажиллахдаа “Эрдэнэтийн-Овоо”-ны баруун хойд болон төвийн хэсгийн ашиглалтын хайгуул, газрын гүний ус, хүдрийн биетийн нөөцийн ашиглалтын хайгуулын ажлуудыг гардан зохион байгуулсан аж.  

Мөн хайгуулын цооногийн мэдээллийн 50 мянга гаруй бичиглэлтэй өгөгдлийн санг Улсын нөөцийн санд бүртгүүлж батлуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг удирджээ. Тэрээр “Эрдэнэтийн-Овоо” ордын төвийн хэсгийн нөөцийн тайланг 2013, баруун болон төвийн хэсгийн нөөцийн тайланг 2016 онд хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж хамгаалсан нь үйлдвэрийн насжилтыг  40 жилээр нэмэгдүүлсэн юм. Түүнээс гадна 2017-2019 онд хийсэн хайгуулын ажлууд нь уурхайн хүдрийн нөөцийг 20 жилээр өсгөж, Эрдэнэт үйлдвэрийн насжилт жарнаар хэмжигдэх болсон нь Геологи, хайгуулын экспедицийн удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой гэж үйлдвэрийн удирдлагууд үзжээ.

 

 

 

Холбоотой мэдээ