Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг даваа гарагт нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг өчигдөр /2020.04.22/ 23 цагийн орчимд хааж, гүүрний холбоосыг засаж эхлээд байна. Уг замыг ирэх даваа гарагт нээхээр төлөвлөжээ.
Гурвалжингийн гүүрний
гурван холбоосоос гадна замыг тэр чигт засах шаардлагатай байгаа аж.
Засварын үеэр
урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртэлх
урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн
хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ.
Засаж буй замын
хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 27-ны даваа гарагийн 10 цагт нээхээр ажиллаж
байгаа бөгөөд хөдөлгөөний ачаалал бууруулах зохицуулалтыг хийхээр БГД-ийн Замын
цагдаагийн хэсгийн алба хаагчид нэмэлтээр ажиллаж байна.