Улаанбаатарт 12-14 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-06 07:08:22

Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ