18 км засмал зам барих ажил удааширчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-09 10:13:58

Дорноговь аймгийн Өргөн сумыг Мянганы замын босоо тэнхлэгийн дагуух  хатуу хучилттай авто замтай холбох 18.25 км засмал  зам барих ажил удааширчээ.

Уг замын ажлыг гурван жилийн өмнөөс эхэлсэн ч одоогийн байдлаар 11 км газрыг хатуу хучилттай болгож үүнд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байна.

Үлдсэн  ажлыг гүйцэтгэхэд  500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бөгөөд энэ хөрөнгийг улсын төсөвт суулгах, тендер зарлах зэрэг ажлыг ЗТЯ зохион байгуулсан хэдий ч төсөвлөсөн хөрөнгө хуваарилагдаагүй учир ажил эхлээгүй байгаа гэж тус сумын Засаг дарга Б.Батжаргал ярив.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ