Бээжингийн нийтийн тээврийн үйлчилгээнд зарим хязгаарлалт тогтоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-16 15:14:22

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод коронавирусний халдвар дахин дэгдсэнтэй холбогдуулан тус хотын эрх баригчид нийтийн тээврийн үйлчилгээнд зарим хязгаарлалт тогтоожээ.


Бээжин хотын Тээврийн хорооноос гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр, эрх баригчид коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хотоос гадагш таксигаар зорчигч тээвэрлэхийг хориглосон байна. Үүнээс гадна, эрх баригчид хот хоорондын автобусны зарим чиглэлийг өөрчлөхгүй хэвээр үлдээх аж.


Хятадын нийслэлийн Тээврийн хорооноос мөн нийтийн тээврийн хэрэгслүүдэд тэр дундаа метронд халдвар тархахаас сэргийлэх хатуу арга хэмжээг сахин мөрдөж байгаа эсэхэд тавих хяналтыг чангатгахыг хотын дүүрэг болгоны тээврийн удирдах газарт үүрэг болгожээ. Тээврийн хэрэгслийн ачааллыг хянах, халдваргүйжүүлэлт ариутгалыг тогтмол хийх шаардлагатай бол бүх зорчигч амны хаалт заавал зүүх ёстой байна. Бээжин хотын захиргаанаас мөн өндөр эрсдэлтэй газруудад буй эсвэл халдвартай хүмүүстэй хавьтсан хүмүүст хатуу хяналт тавихыг шаарджээ. Халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ийм хүмүүс Бээжингээс гарах ёсгүй бөгөөд хэрэв хотоос гарч явсан тохиолдолд дүүргийн удирдлагуудад нэн даруй мэдэгдэх ёстой байна.


Холбоотой мэдээ