В.Путин дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА.
/TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа эх
орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, “Нэр нь үл мэдэгдэх
дайчны шарил”-ын ойролцоох Мөнхийн галд цэцэг өргөжээ.
Ялалтын баярын 75
жилийн ойг тохиолдуулсан цэргийн парадын төгсгөлд В.Путин парадад оролцсон анги
салбарын захирагч нарт баяр хүргэж, ахмад зүтгэлтнүүдтэй ярилцжээ. Үүний дараа тэрбээр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамтаар Александрын цэцэрлэгийг
зорьжээ.
ОХУ-ын Төрийн тэргүүн жил
бүрийн 5 дугаар сарын 9-нд Нэр нь үл мэдэгдэх дайчны шарилд цэцэг өргөдөг
бөгөөд энэ арга хэмжээ ихэвчлэн парадын дараа болдог. Цар
тахлын нөхцөл байдлын улмаас энэ жил Ялалтын парадыг хойшлуулсан билээ.