Монгол, Итали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-06-29 15:25:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайд нар баярын захидал солилцлоо.


Талууд баярын захидалдаа ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсэд суурилсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.


Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Улаанбаатар болон Ром хотноо харилцан ЭСЯ-аа нээснээс хойш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Үүний илрэл нь худалдааны нийт эргэлтийн хэмжээ 2016 оноос хойш жил бүр 30 гаруй хувиар тогтмол өссөн үзүүлэлт юм.

Холбоотой мэдээ