Хоолон гэр, хуушуурын 40 гэрт зөвшөөрөл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-07-07 12:19:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн баяр наадмаар Баруун-Урт сумын хэмжээнд зөвхөн хоолон гэр, хуушуурын үйлчилгээнд зориулж иргэн, ААНБ-д нийт 40 зөршөөрөл  олгоно. Харин тоглоом, сугалаа, жижиглэнгийн худалдаанд зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Зөвшөөрөлийг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Баруун-Урт сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасагт олгох юм байна.

Баяр наадмын өдрүүдээр үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан иргэн, ААНБ-ууд иргэдэд үйлчлэхдээ эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай гэр барина. Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх шаардлагатай. Үйлчлэгчдийг өөрсдөө тогтмол гар ариутгагч бодис ашиглаж, амны хаалт хэрэглэхийг анхааруулж байгаа юм. 

Холбоотой мэдээ