УИХ-ын нэгдсэн чуулган 18:00 цаг хүртэл түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-12 18:04:48

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.40 цагт эхэлсэн ч МАН-ын бүлгийн хүсэлтээр түр завсарлаад байна.

Хуралдааны эхэнд Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлсэн саналыг Ерөнхий сайд татан авч буйг гишүүдэд танилцуулав. Мөн УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нарыг Ардчилсан намын бүлгийн гишүүн болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Ингээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх гэтэл УИХ дахь МАН-ын бүлгээс энэ асуудлаар 18.00 цаг хүртэл завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Завсарлага авах хүсэлтийг хүлээн авснаар чуулганы хуралдаан түр завсарлаад байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ