Энэтхэгт халдвар авсан хүний тоо таван хоногт 100 мянгаар нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-07-09 15:23:36

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт сүүлийн таван өдөрт коронавирусний халдварын 100 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэл харууллаа.


“Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 24879 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо” гэж Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ.


Энэтхэгт өнөөдрийн байдлаар 767296 хүн халдвар авснаас 476 мянга гаруй хүн эдгэрч, 21129 хүн нас барсан бөгөөд сүүлийн долоо хоногт халдварын тохиолдлын тоо өдөрт 20 мянга гаруйгаар нэмэгдэх болсон байна.


Энэтхэг халдвар авсан хүний тоогоор даваа гарагт ОХУ-ыг давж, АНУ, Бразилын араас гуравдугаарт бичигдэж эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ