Дархны үйлд сайн өдөр

Монголын мэдээ | Лавлагаа
192@montsame.mn
2020-08-13 07:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын наймдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 24, чөлөөт эх одтой, шар хулгана өдөр. Бархасвадь гараг.

Өдрийн наран 05 цаг 45 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана.

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Ус

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Холбоотой мэдээ