Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-03 09:14:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК-ийн 2020 оны 9 дугаар сарын 3-ны өдрийн ОМ7301 дугаарт тусгай нислэгийн цагийн хуваарьт Сөүл хотын цаг агаараас ( Maysak далайн хар салхи ) шалтгаалан өөрчлөлт орсон тул зорчигч бүртгэлийг 2020 оны 9 дугаар сарын 3-ны 15:00 цагт хийж эхлэхээр төлөвлөж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас лавлах боломжтой хэмээн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК мэдээллээ.


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.


Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна.



Холбоотой мэдээ