Зуслангийн хогийн цэгийг камертай болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-09 13:03:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зуслангийн бүсийн хог хаягдлыг бууруулах, ил задгай хог хаях байдлыг таслан зогсоох, зөрчлийг эзэнжүүлж, хариуцлага тооцож байхаар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт, Гоодойн зуслангийн хогийн цэгт камер суурилууллаа.  

 

Энэхүү камер нь орчин үеийн дэвшилтэт шийдэлтэй, нэг чигийн болон хөдөлгөөнт, орчныг бүрэн хянах боломжтой юм.

 

Хянах төвийг 19 дүгээр хорооны ажлын албаны байранд байрлуулсан бөгөөд дүүргийн “Нэгдсэн камерын хяналтын төв”-д зөрчил, мэдээллийг шууд дамжуулах аж.


Холбоотой мэдээ