Билл Гейтсийн эцэг нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК.
/ The New York Times/. Билл Гейтсийн эцэг 94 насандаа таалал төгссөн тухай “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Миний эцэг таалал
төгсөж, манай гэр бүл, түүний ойр дотныхонд нөхөж баршгүй гарз тохиолоо. Миний
эцэг жинхэнэ Билл Гейтс байсан гэдгийг би өмнө нь олон удаа хэлж байсан. Бүхий
л зүйл дээр би түүн шиг байхыг зорьдог байсан” гэж тэрбээр тэмдэглэжээ.
Түүнчлэн анх эцэг нь л өөрийг нь болон гэргий Мелиндаг нь хүмүүст туслах ажилд сэтгэлээ зориулахыг уриалсан гэдгийг Б.Гейтс цохон тэмдэглэв. Тэрбээр гэргийн хамтаар 2000 онд буяны сан байгуулж байжээ. “The New York Times” сонины мэдээлснээр, Б.Гейтсийн эцэг Альцгеймер өвчний улмаас нас барсан байна.