НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Уулын Карабах дахь нөхцөл байдлаар яаралтай уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-29 09:27:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Уулын Карабах дахь нөхцөл байдлаар яаралтай хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.


“Хэлэлцүүлэг мягмар гарагт хаалттай зөвлөлдөх уулзалт хэлбэрээр явагдаж магадгүй байна” хэмээн НҮБ-ын эх сурвалж мэдээлжээ.


Уулзалт хийхийг Европын хэд хэдэн орон санаачилжээ. Зөвлөлдөх уулзалтад сөргөлдөгч талуудыг оролцуулахгүйгээр Аюулгүйн Зөвлөлийн 15 орны дипломатууд оролцох аж. 

Холбоотой мэдээ