Зүүн бүсийн эрчим хүчний хүчин чадлыг өргөтгөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-01 20:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чойбалсангийн ДЦС” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөж байна. Тус станцын ажлын гүйцэтгэлтэй Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр танилцлаа.  

Төслийн ажлыг БНХАУ-ын “ТBEA” ХК гүйцэтгэж байгаа бөгөөд зөвшөөрлөө энэ оны наймдугаар сард авч ажлаа эхэлжээ. Ковид-19  цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны ажил хугацаа алдсан ч одоогоор 36 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 18 сарын хугацаанд ашиглалтад оруулснаар Монгол Улсын Зүүн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх богино хугацаанд чамгүй ажил амжуулсныг сайшаагаад ажлыг зургийн дагуу хугацаанд нь чанартай сайн  гүйцэтгэхийг даалгалаа.    

Холбоотой мэдээ