Ард түмний зах байгуулах санал гаргав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-05 17:27:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Худалдаачдын холбооны II их хурал "Новотел" зочид буудалд өнөөдөр боллоо. 

Холбооны тэргүүн Н.Пунцагдулам хурлыг нээж, худалдаачдын эрх ашгийг тусгасан 7 шаардлагыг төр, засагт дахин тавьж буйг хэлэв. Энэ нь Монгол Улсад Худалдааны тухай хууль гаргах, Улаанбаатар хотын баруун, зүүн 2 талд "Ард түмний зах" байгуулах, худалдаа эрхлэгчдийг ажиллах нөхцөлөөр хангах зэрэг шаардлага аж. Эдгээрээс төр, засаг өнгөрсөн хугацаанд алийг нь ч хүлээн авч анхаараагүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. 


Монголын Худалдаачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяр хэлэхдээ, худалдаа эрхлэгчид төр, засагт шаардлага хүргүүлэхийн сацуу өөрсдөө нэгдэн ажиллах шаардлагатай байгааг онцолж байв. Тэрээр, "Худалдаа эрхлэгч гэхээр биднийг ТҮЦ ажиллуулдаг гэдгээр хүлээн аваад байдаг. Худалдаа эрхлэгч гэдэг ЖДҮ эрхлэгч, гадаад, дотоод худалдаа хийж буй бүх хүн, ААН ордог.  Бидний эрх ашиг нэг" гэж байв. 


Холбоотой мэдээ