Алтай хотод 1364 ширхэг мод бут сөөг тарилаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-12 20:01:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, “Ногоон–Алтайдаа сайхан амьдарцгаая-6” хөтөлбөрийн хүрээнд Алтай хотод 1364 ширхэг мод бут сөөг тарилаа.


Тодруулбал, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, ЗДТГ, БОАЖГ, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран мод тарих өдрийн хүрээнд улиас, хайлаас, голт бор, гацуур, гүйлс зэрэг 5 төрлийн 1364 ширхэг мод бут сөөг тарьжээ. 

Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс “Ногоон–Алтайдаа сайхан амьдарцгаая” хөтөлбөрийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 35000 ширхэг мод бут сөөг тарьсан байна. Түүнчлэн энэ жил Есөнбулаг сумын Солонго хорооллын цэцэрлэгт хүрээлэн, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Шүтээний өндөрлөг зэрэг газарт нөхөн тарилт хийжээ.


Холбоотой мэдээ