ГОВЬ-АЛТАЙ: Боловсролын салбарынхан хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэгээ бататгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-21 23:18:57

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсээс "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2026" аяны хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. 


Жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2026”-ыг энэ жил “Ажлын байранд нийгэм, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор дөрөвдүгээр сард өрнүүлж байна.


Үүний хүрээнд боловсролын салбарын байгууллагын захирал, эрхлэгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албан хаагч болон ажилтнуудад зориулсан “Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг дөрөвдүгээр сарын 20-нд хийлээ. Сургалтад аймгийн төвийн 7 сургууль, 12 цэцэрлэг, сумдын 20 сургууль, 20 цэцэрлэгийн нийт 78 албан хаагч хамрагдсан байна. 


“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2026”-ы хүрээнд сургалтуудыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн сургалтыг Боловсролын газар болон “Хан-Алтай ресурс” ХХК-тай хамтран явуулсан талаар аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ