АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр Барретыг томилохыг эсэргүүцсэн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-13 10:23:01

ВАШИНГТОН. /Fox News/. АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр Эми Кони Барретыг томилохыг эсэргүүцсэн жагсаал түүнийг нэр дэвшүүлэх тухай сонсголын үеэр Конгрессын Сенатын танхимын байрны өмнө болжээ.


Жагсаалын үеэр Вашингтоны хууль сахиулах байгууллагын ажилтнууд 21 хүнийг баривчилжээ. “Fox News” телевизээр мэдээлснээр, цагдаа нар жагсагчдыг Сенатын байрны ойр орчмын хөдөлгөөнд саад учруулсан гэж баривчилсан байна.  


Барретыг нэр дэвшүүлэх тухай дөрвөн өдрийн сонсгол Сенатын танхимын хуулийн хороонд даваа гарагт эхэлжээ. Бүгд Найрамдах намын гишүүд 11 дүгээр сарын 3-нд болох бүх нийтийн сонгуулийн өмнө түүнийг томилохыг хүсэж байгаа юм.


АНУ-ын Дээд шүүхийн суудал тус улсын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны томилж байсан шүүгч Рут Гинзбург есдүгээр сарын 18-нд 87 насандаа хорт хавдраар нас барсны улмаас сул болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Эми Кони Барреттыг нэр дэвшүүлсэн. Барретт консерватив үзэл баримтлалаараа алдартай бөгөөд католиг шашинтан аж. АНУ-ын Ардчилсан нам шүүхийн сул орон тоог нөхөх төлөвлөгөөнөөсөө татгалзаж, 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хүнд энэ эрхийг өгөхийг Трампаас шаардаж байгаа юм.


 


Холбоотой мэдээ