Яаралтай тусламжийн 2465 дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-10-18 13:36:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр амралтын өдөр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2465 дуудлага иржээ. Үүнээс 1014 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1451 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 158, хүүхдийн өвчлөл 156, осол гэмтэлтэй холбоотой 187 дуудлага зонхилсон байна.

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээгээр амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 233 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ.

  • 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллажээ. Бямба гарагт УГТЭ-ийн амбулатор ажиллаж байгаа тул нийт 34 хүн тус амбулаториор үйлчлүүлсний 9 нь хөдөө, орон нутгаас ирсэн байна.
    ЭХЭМҮТ-д 20 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 339 хүн үйлчлүүлсэн байна.
  • Амралтын өдөр яаралтай 49, төлөвлөгөөт 1 буюу нийт 50 мэс засал хийжээ.
  • Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3167 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 192 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байна.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар амны хаалтаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас зөвлөж байна.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдохоос гадна шаардлагатай тохиолдолд 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авдаг байна. 

Холбоотой мэдээ