МСҮТ- ийн шинэ цогцолборын нээлт ирэх долоо хоногт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-23 15:22:19

Дундговь аймгийн төвд шинээр баригдан ашиглалтад ороход бэлэн болоод байгаа МСҮТ- ийн цогцолборын нээлтийн ёслол ирэх долоо хоногт болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд хүрэлцэн ирэх ажээ.

Сүүлийн 4 жилд Дундговь аймагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь МСҮТ- ийн цогцолбор бөгөөд үүнд улсын төсвөөс 8.8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Цогцолбор нь оюутны хичээл,  дадлагын байр, захиргаа аж ахуйн байр болон 200 оюутны дотуур байр,спорт, урлагийн залаас бүрдэж байгаа юм.

Цогцолборын барилгын гүйцэтгэл дуусч, энэ хавар ийнхүү нээх бөгөөд ирэх намар шинэ байрандаа хичээлийн шинэ жилийг эхлүүлнэ. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор зөвхөн Дундговь аймаг бус говийн бүсийн аймгуудын залуучуудад мэргэжлийн боловсрол олгодог томоохон төв болон өргөжинө.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ