Бишкект коронавирусээр дахин халдварласан тохиолдлууд анх удаа бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-20 10:27:59

БИШКЕК. /24.kg/. Киргизийн нийслэл Бишкек хотод коронавирусээр дахин халдварласан тохиолдлууд анх удаа бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл ахуй, тархвар судлалын тандалт судалгааны төвийн ерөнхий эмч Кубан Кундашев мэдэгдэв.


COVID-19”-өөр дахин халдварласан нийт яг хэчнээн тохиолдол байгаа талаар нарийн тодорхой мэдээлэл байхгүй. Гэсэн ч Бишкек хотод дахин халдварласан хоёр тохиолдол бүртгэгдсэн нь баттай мэдээлэл юм. Миний мэдэхээр ийм нийт 7 тохиолдол бүртгэгдээд байна" гэж тэрбээр хэлжээ. 


Бишкек хотын эрүүл мэндийн газрын мэдээлснээр, аравдугаар сараас хойш тус хотод коронавирусний халдварын 780 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ