"Хөдөөгийн тээвэр", "Мерекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-28 18:11:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 28-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 45.3 сая төгрөгийн үнийн дүнтэй 480.726 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хөдөөгийн тээвэр" (HUT+14.13%) болон "Мерекс" ХК (MRX+7.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" (MNP-3.76%) болон "Талх чихэр" ХК (TCK-3.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 284.797 нэгж эрхийг 31.2 сая төгрөгөөр арилжив.

ТOP 20 индекс 0.15 хувиар өсөж, 17529.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,560,314,311,226.55  төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ