Уралдааны шилдэг бүтээлүүдээр 11 дүгээр сард тоглолт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-30 17:45:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, театрын урын сангийн бүтээлийг баяжуулах зорилго бүхий уран бүтээлчдийн гоцлол бүтээлийн уралдаан боллоо.

Уран бүтээлчдийн дундах гоцлол бүтээлийн уралдаан нь театрын уламжлалт ажил боловч зарим жилд тодорхой шалтгааны улмаас  засвардаад байсан. Харин өнгөрсөн жилээс эхлэн дахин зохион байгуулж эхэлсэн. 2019 онд цөөхүүлийн  бүтээлээр болж байсан бол энэ удаад гоцлол төрлөөр болж байна. Уран бүтээлчид маш их ач холбогдол өгснөөс гадна жилээс жилд тэдний ур чадвар ахиж байгааг харахад таатай байна гэж  Жаахан шарга театрын дарга Г.Баярцогт хэллээ.

Тус театр нь дуу, бүжиг, хөгжим, драм гэсэн дөрвөн ангийн 40 орчим уран бүтээлчтэй. Эдгээрээс 34 уран бүтээлч энэ удаагийн уралдаанд оролцож байна. Хүн бүр цоо шинэ уран бүтээлийг тайзнаа тавьж байгаагаараа онцлог. Улмаар уралдааны шилдэг бүтээлүүдээр 11 дүгээр сард тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ