“Үгээр урласан диваажин” ном дуудлага худалдаагаар 70 мянга хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-05-26 22:04:42

Өмнөговь аймгийн залуу яруу найрагч Н.Сүглэгмаагийн “Үгээр урласан диваажин” нэртэй шинэ номын нээлт 5 дугаар сарын 26-нд боллоо. 100 гаруй шүлэгтэй уг номын нээлтэд ахмад зохиолч, яруу найрагч Ү.Батням, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Жамъянхорол зэрэг хүндтэй зочид ирсэн байлаа.

Энэ үеэр утга санаа адил боловч хатуу хавтастайгаар хэвлүүлсэн нэг ширхэг номоороо ирсэн зочдынхоо дунд дуудлага худалдаа явуулсан юм. Тус дуудлага худалдаагаар залуу яруу найрагчийн анхны уран бүтээлийн "Үгээр урласан диваажин" ном 70 мянган төгрөгөөр борлуулав. Мөн номынхоо нээлтийн үеэр 5 азтан шалгаруулж үнэ бүхий зүйлээр урамшуулсан юм. 

"Би хүүхэд байхдаа л тайзан дээрээс шүлгээ уншдаг байлаа. Ийн шүлгээ олны өмнө уншилгүй уджээ" гэж залуу яруу найрагч бүсгүй хэлж байлаа. Номын нээлтэд оролцсон ахмад зохиолч Ү.Батням хэлэхдээ, Өмнөговь аймгийн утга зохиолд залуу яруу найрагчид түрж орж ирж байгаад талархаж байгаагаа энэхүү номын нээлтийн үеэр дурсаад авсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ