Хятадын 5G сүлжээний хэрэглэгчдийн тоо 100 саяыг давав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-17 17:16:18

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны 9-р сарын сүүл үеийн байдлаар Хятад улсад 5G сүлжээний 690 мянга гаруй суурь станцыг барьж байгуулаад байгаа бөгөөд 110 сая гаруй хэрэглэгчтэй болсноор хэрэглэгчдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна.

            Хятад улсын “Интернэтийн нөөцийн сангийн хоёрдугаар чуулган” энэ сарын 15-ны өдөр Бээжин хотноо зохион болж, Хятадын интернэтийн хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг сонирхууллаа.

            Чуулганаар танилцуулсан статистик мэдээлэлд дурдсанаар, Хятадын дижитал эдийн засгийн хэмжээ “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхэн үе буюу 2016 онд 11 их наяд юань байсан бол 2019 онд 35.8 их наяд юань болж өсөн, улмаар ДНБ-ий 36 хувийг эзэлж байна. Мөн ДНБ-д оруулсан хувь нэмэр 67.7 хувьд хүрчээ.

            Мөн интернэт хэрэглэгчдийн тоо 2016 онд 688 сая байсан бол 2020 оны 6-р сарын байдлаар 940 саяд хүрсэн бөгөөд интернэт нэвтрэлтийн түвшин 50.3 хувиас 67 хувь болтлоо өссөн нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт юм.     

Холбоотой мэдээ