Архивын лавлагаа мэдээлэл авах бол утсаар холбогдож захиалга өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-18 13:41:51

Увс /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Төрийн архив богиносгосон цагаар ажиллаж байна. 

Тодруулбал, богиносгосон цагаар буюу ажлын өдрийн 09:00-13:00, 13:00-15:00 цагийн хугацаанд ажиллаж, лавлагаа мэдээллийг бүртгэлийн дарааллын дагуу шүүн гаргаж байгаа аж. Лавлагаа нь гарсан иргэдэд бүртгүүлсэн утсаар нь мэдэгдэж, 7 хоног бүрийн баасан гарагт ариутгал халдваргүйтлийн дэглэмийг баримталж олгохоор болсон байна. Иймд Архивын лавлагаа мэдээлэл авахыг хүссэн байгууллага, иргэд Төрийн архивын лавлагаа мэдээлэл хариуцсан архивч нарын 99160144, 99458952 дугаарын утсаар дээрх цагуудад холбогдож захиалгаа өгөх боломжтой аж.

Холбоотой мэдээ