Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух байнгын төлөөлөгчийн итгэмжлэх захидлаа барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-18 16:51:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ сарын 12-нд Найроби дахь НҮБ-ын төвийн Ерөнхий захирал хатагтай Зайнаб Хава Бангурад Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн итгэмжлэх захидлаа цахим хэлбэрээр барив.


Энэ үеэр талууд Монгол Улс Найроби дахь НҮБ-ын байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн  Монгол Улсын Засгийн газраас хүрээлэн буй орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүч чармайлтад оруулж буй хэвь нэмэр, баримталж буй бодлогын талаар товч мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ