Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг саатуулан шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-20 18:54:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн "Цагдаагийн түр хүрээ байгуулах тухай" тушаалаар 132 алба хаагч томилогдон ирж ажиллаж байна.

Дээрх алба хаагчид тус сумдад хорио цээрийн дэглэм сахиулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт хяналт шалгалт зохион байгуулах үүрэгтэй юм. Тэд байнгын 12 хяналтын цэг, хөдөлгөөнт 13 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар хорио цээрийн дэглэм зөрчсөн гурван тээврийн хэрэгсэлтэй, долоон иргэнийг тус тус саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Холбоотой мэдээ