Хэнтий аймаг руу шинжилгээ хийлгээгүй хүн нэвтрэх боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-22 18:16:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг руу шинжилгээ хийлгээгүй хүн нэвтрэх боломжгүй болж байна.


Учир нь тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдрийн Шуурхай штабын хурал дуусгаад Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Хэрлэнгийн постуудаар холбогдох албаны хүмүүстэй очиж ажил байдалтай нь танилцлаа.

Хэнтий аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх төв магистрал авто зам дагуу Хэрлэнгийн гүүрний хяналтын цэгт шинээр пост ажиллуулж, хүнсний болон нүүрс тээврийн жолооч нарыг коронавирусний түргэвчилсэн оношлуураар оношилж,  сөрөг хариу гарсан тохиолдолд аймаг руу нэвтрүүлж байгаа юм.

Аймгийн Засаг дарга энэхүү постод үүрэг гүйцэтгэж буй ОБГ, ЦГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн томилгоот бүрэлдэхүүнтэй уулзаж, шаардлагатай байгаа шатахуун, түргэвчилсэн оношлуур, байр, хоолны асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Ингэснээр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, Хэнтий аймаг руу шинжилгээ хийлгээгүй хүн нэвтрэх боломжгүй болж байна гэсэн үг.

Тиймээс Улсын онцгой комиссын зөвшөөрсөн /хүнснээс бусад/ буяны үйл ажиллагаа, шатахуун тээвэр, эрүүл мэндийн шалтгаанаар нэвтэрч буй зорчигчид Улаанбаатар хотод шинжилгээгээ хийлгэсэн байх шаардлагатайг албаны эх сурвалж анхааруулж байна.



Холбоотой мэдээ