Ноолуурын компаниуд 25,5 сая төгрөгийн ноос, ноолууран бүтээгдэхүүн хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-30 12:27:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноос, ноолуурын холбоо, гишүүн компаниуд сэтгэлийн дэм 5,8 сая төгрөгийг өнгөрсөн баасан гарагт  ОБЕГ-т хүлээлгэн өглөө.


Аянд ноолуурын салбарын “Буян кашмир”, “Кашмир холдинг”, “Байгаль кашмир”, “Гоёл кашмир”, “Говь айгар” зэрэг 15 компани нэгдэж,  5,8 сая төгрөгийн бэлэн мөнгө, 25,5 сая төгрөгийн ноос, ноолууран бүтээгдэхүүн хандивлажээ. 


Монголын ноос, ноолуурын холбооноос онцгой хүнд нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэн цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, цэрэг, цагдаа, УОК-ын ажилтнуудад сэтгэлийн дэм өгөхөөр аян зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ