"Хөх Ган", "Фронтиер Лэнд Групп" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-01 19:15:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 1-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 15.2 сая төгрөгийн үнийн дүнтэй 75.019 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Хөх Ган" (HGN+9.07%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR+8.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын Цахилгаан Холбоо" (MCH-8.05%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-5.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 4642 нэгж эрхийг нийт 487.893 төгрөгөөр арилжив. Компанийн бондын арилжаагаар 90 бондыг 9.1 сая төгрөгөөр арилжжээ.

ТOP-20 индекс 0.54 хувиар буурч, 17572.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,586,399,575,381.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ