Улаанбаатарт 28-30 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-01 09:40:46

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар  28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.    

Холбоотой мэдээ